Нүүр / Материал / Карбон файбер /HM20-CARBON FIBER/
Материал / Хүчитгэл

Карбон файбер /HM20-CARBON FIBER/

star 0.0 (Сэтгэгдэл: 0)
shopping_bag Захиалга: 0

 HM20 – НЭГ ЧИГЛЭЛТЭЙ НҮҮРСТӨРӨГЧИЙН ШИЛЭН ДААВУУ (CARBON FIBER FABRIC):

        HM-20 нь өндөр бат бэх, өндөр модультай нэг чиглэлтэй нүүрстөрөгчийн шилэн даавуу юм. Энэхүү материал нь эпокси цавуугаар наагдаж, CFRP (нүүрстөрөгчийн шилэн хүчитгэлтэй полимер) систем үүсгэн барилгын бүтцийн бэхэлгээнд өргөн хэрэглэгддэг.

Үндсэн мэдээлэл:

  • Өнгө: Хар
  • Урт: 100 м
  • Өргөн: 30 см
  • Зузаан: 1.2 мм

Зориулалт:

  • Даац нэмэгдүүлэх: Барилга, гүүр, үйлдвэрт төхөөрөмж суурилуулах үед
  • Бүтцийн байдал сайжруулах: Гажилт бууруулах, ан цавын тархалтыг зогсоох
  • Газар хөдлөлтийн бэхэлгээ: Баганa, хана, дам нурууг бэхжүүлэх
  • Бүтцийн өөрчлөлт: Хана, багана, хучилтын хэсгийг авах үед
  • Хуучин, эвдэрсэн бүтцийн засвар: Зэврэлт, насжилт, ослын гэмтлийг засах
  • Төслийн алдаа засвар: Арматур, огтлол, бетоны чанарын дутагдлыг нөхөх

Давуу тал:

  • Хөнгөн жинтэй, барилгын ачаалалд бараг нөлөө үзүүлэхгүй
  • Өндөр бат бэх, уян хатан чанартай
  • Бетон, тоосго, ган, мод зэрэг олон төрлийн бүтцэд ашиглах боломжтой
  • Зэврэлтэд тэсвэртэй, химийн бодист тэсвэртэй
  • Урт хугацааны эдэлгээтэй
  • Өндөр температур болон байнгын ачаалалд тэсвэртэй

Ашиглах гадаргуу:

  • Бетон
  • Тоосго
  • Ган
  • Модон бүтэц
  • Багана, дам нуруу, хана
  • Агааржуулалтын хоолой, ус дамжуулах хоолой

Анхаарах зүйлс:

  • Хадгалах үед нарны тусгал, чийг, хурц иртэй зүйлээс хамгаалах
  • Уян хатан биш тул хүчтэй нугалахгүй байх
  • Карбон файбер нь цахилгаан дамжуулдаг тул цахилгаантай орчинд ажиллахдаа анхааралтай байх
  • Ажиллагааны үед хамгаалалтын маск, бээлий, нүдний шил тогтмол хэрэглэх

Ашиглах заавар:

  1. Гадаргуу бэлтгэх: Бетон гадаргууг зүлгэж тэгшилнэ
  2. Тэмдэглэгээ хийх: Цэвэр хуурай гадаргуу дээр тэмдэглэнэ
  3. Грунт түрхэх: Эпокси грунт түрхэж хатаана
  4. Тэгшилгээ, засвар: Шаардлагатай бол шпаклёвк /бөглөгч/ түрхэнэ
  5. Даавууг зүсэх: Тохирох хэмжээгээр зүснэ
  6. Импрегнацийн цавуу бэлтгэх: Харьцаагаар хольж хутгана
  7. Цавуу түрхэх: Грунт хатсаны дараа түрхэнэ
  8. Нүүрстөрөгчийн шилэн даавуу наах: Хөөс, зай үлдээхгүй тэгш наана
  9. Давхарга нэмэх: Шаардлагатай бол давтаж хэрэглэнэ

Зарцуулалт:

  • Эпокси цавууны хэрэглээ бага (ойролцоогоор 15%)
  • Даавуу жигд, нимгэн тул цавууг сайн шингээнэ
  • Тохиромжтой цавуу, даавууны харьцааг тооцож хэрэглэнэ
payments Үнийн мэдээлэл
Төрөл Үнэ Үлдэгдэл
100 метр
3,540,900₮
Дэд дүн: 3,219,000₮ + НӨАТ (10%): 321,900₮
30
image Зургууд
Карбон файбер /HM20-CARBON FIBER/
inventory_2 Бүтээгдэхүүний мэдээлэл
Нийт дүн
3,540,900
Дэд дүн: 3,219,000₮
НӨАТ (10%): + 321,900₮
category
Ангилал Материал
receipt_long
НӨАТ 10%

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦРООРОЙ

Танд шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй илгээх боломжтой