ХУДАЛДАН АВАЛТЫН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмын зорилго нь “БҮРЭН ТРЕЙД” ХХК (цаашид “Компани” гэх)-ийн онлайн дэлгүүрээр дамжуулан худалдаалж буй бараа, бүтээгдэхүүн болон засвар үйлчилгээ (цаашид “бараа, үйлчилгээ” гэх)-тэй холбоотойгоор хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, бараа хүргэх, худалдан авалтыг цуцлах, буцаалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү худалдан авалтын журам нь “БҮРЭН ТРЕЙД” ХХК-ийн албан ёсны цахим сайт болон онлайн дэлгүүрээр дамжуулан хийгдсэн бараа бүтээгдэхүүний худалдан авалт, засвар үйлчилгээний захиалга, тэдгээртэй холбогдох үйл ажиллагаанд хамаарна.
ХОЁР. ХҮРГЭЛТ
2.1. Худалдан авалт болон засвар үйлчилгээний захиалгын төлбөр 100 хувь төлөгдсөнөөс хойш захиалсан бараа, бүтээгдэхүүнийг болон засвар үйлчилгээг боломжит богино хугацаанд буюу 1–2 хоногийн дотор захиалагчийн заасан хаягаар хүргэж, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэнэ.
2.2. Хүргэлт болон засвар үйлчилгээ хийхээс 1–2 цагийн өмнө компанийн хүргэлт, угсралт болон засвар үйлчилгээний баг захиалагчийн захиалга хийх үед үлдээсэн утасны дугаараар холбогдож, очих гэж буйгаа урьдчилан мэдэгдэнэ.
ГУРАВ. ХУДАЛДАН АВАЛТАА ЦУЦЛАХ БУЮУ ӨӨРЧЛӨХ, БАРАА БОЛОН ЗАСВАРЫН ЗАХИАЛГА БУЦААЛТ ХИЙХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
3.1. Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүн болон засварын төрлийг сонгож худалдан авалт болон захиалга хийхдээ тухайн бараа бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээ, загвар, өнгө, тоо ширхэг, материал, хямдрал урамшууллын мэдээллийг нягтлан баталгаажуулж, бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж хүлээн авах үүрэг хүлээнэ.
3.2. Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүн худалдан авах болон засвар үйлчилгээний захиалга хийхдээ тухайн бараа бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээ, загвар, өнгө, тоо ширхэг, материал, хямдрал, урамшууллын мэдээллийг буруу тооцоолсон тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг буцаах, гомдол гаргах эрхгүй болно.
3.3. Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүн худалдан авсан болон засвар үйлчилгээний захиалга өгснөөс хойших эрсдэлийг бүрэн хариуцна.
3.4. Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний сонголт, хэмжээг буруу тооцоолсон, эсвэл засвар үйлчилгээний захиалгаа буруу өгсөн улмаас хүргэгдсэн бараа бүтээгдэхүүн болон засвар үйлчилгээг буцаах шаардлагатай болсон тохиолдолд нийт үнийн дүнгийн 10% шимтгэл + хүргэлт, захиалгын зардал 10,000₮ /Арван мянган төгрөг/ суутгуулж буцаалт хийх, өөр бараа бүтээгдэхүүнээр солих, эсвэл захиалгаа цуцлах боломжтой. Учир нь:
А. Үйлдвэрлэлийн сав баглаа боодол задарсан;
Б. Ажилчдын болон замын зардал гарсан;
В. Борлуулалт хаасан / Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүн худалдан авч, засвар үйлчилгээний захиалгаа өгч, төлбөрийг бүрэн шилжүүлэн НӨАТ-ын баримт уншуулсныг борлуулалт хаасанд тооцно. /
3.5. Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүн худалдан авч, засвар үйлчилгээний захиалга өгснөөс хойш 7 хоног болон түүнээс дээш хугацаанд хадгалуулсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй болно.
3.6. Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүнийг өөрийн тээврийн хэрэгслээр болон замын унаанд дайн тээвэрлэсэн тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүнийг сольж, буцаалт хийх боломжгүй болно.
3.7. Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүн худалдан авах болон засвар үйлчилгээний захиалга өгөхдөө энэхүү журмыг сайтар уншиж, танилцах үүрэгтэй бөгөөд энэхүү журмаас гадуур бараа буцаалт хийх болон засвар үйлчилгээний захиалга өгөх боломжгүй болно.
3.8. Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүн худалдан авч, засвар үйлчилгээний захиалга өгч, зохих төлбөрийг төлсөн хэдий ч хүргэлт болон засвар үйлчилгээ хийгдээгүй тохиолдолд тухайн үнийн дүнтэй тэнцэхүйц бараа бүтээгдэхүүн сонгон буцаалт хийх, засвар хийлгүүлэх эрхтэй болно. Хэрэв худалдан авагч нь буцаалт хийсний дараа илүү өндөр дүнтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах, засвар үйлчилгээ захиалах болсон тохиолдолд зөрүү төлбөрийг өөрөө төлөх үүрэг хүлээнэ.
3.9. Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүн болон засварын захиалга буцаах боломжтой болно. Үүнд:
А. Бараа бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийн ямар нэг доголдол илэрсэн;
Б. Тээвэрлэлт, хүргэлтийн явцад бараа бүтээгдэхүүн гэмтэж, сэв суусан;
В. Худалдан авагчийн захиалгаас өөр бараа бүтээгдэхүүн хүргэгдсэн
Жич: Бараа буцаалтын улмаас хийгдэх суутгал:
1. Төлбөрийн баримт уншуулсан бол тухайн картын шимтгэлээс шалтгаалан 1%-4% суутгана.
2. НӨАТ-ийн баримтаа уншуулсан бол 10% суутгана.
3. Худалдан авалтын болон засварын захиалгын барааны билл /Эх хувиар/