Burentrade.com цахим худалдааны сайт нь "Бүрэн Трейд" ХХК -ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Хэрэглэгч Burentrade.com цахим худалдаа үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
- Burentrade.com вэб сайтад байгаа бараанууд болон захиалгууд дээр хэрэглэгч захиалга үүсгэсэн хугацаанаас хойш замын хөдөлгөөний ачаалал барааны овор хэмжээнээс шалтгаалан 48-72 цагийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэгдэнэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд 'Бүрэн Трейд' ХХК /цаашид Байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид Хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
- Burentrade.com вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.