Нүүр / Материал / Ус тусгаарлагч чигжээс /HANSACRYL/
Материал / Бусад

Ус тусгаарлагч чигжээс /HANSACRYL/

star 0.0 (Сэтгэгдэл: 0)
shopping_bag Захиалга: 0

HANSACRYL УС ТУСГААРЛАГЧ ЧИГЖЭЭС:

        Усаар идэвхэждэг, нэг бүрэлдэхүүнт полиуретан инъекцийн давирхай бөгөөд ус орж ирж байгаа ан цав, зай завсар руу шахах замаар хурдан хөөсөрч, хатаж, усны нэвчилтийг зогсооно. Маш бага зуурамтгай чанартай, уусгагч агуулаагүй, байгаль орчинд хоргүй бүтээгдэхүүн юм.

Үндсэн мэдээлэл:

  • Өнгө: Шаргал өнгөтэй
  • Савлагаа: 10 кг

Зориулалт:

  • Ан цав, нүхээр орж ирж буй өндөр даралттай усыг тогтоох
  • Усан орчин бүхий ан цавыг битүүмжлэх, том хэмжээтэй хөндий, зай завсрыг дүүргэх
  • Төмөр бетон хийцийн доторх усны замыг хаах

Давуу тал:

  • Уян хатан, хөөсөн бүтэцтэй
  • Агшилт үүсгэдэггүй
  • 800% хүртэл эзлэхүүн нэмэгдэнэ
  • Уусгагч агуулаагүй
  • Байгаль орчинд ээлтэй
  • Том ба жижиг ан цавууд болон хөндий, зайг дүүргэхэд тохиромжтой

Ашиглах гадаргуу:

  • Бетон, чулуун бүтэц, дулаан тусгаарлагч материалтай ан цав, подвал, хонгил, ус дамжуулах байгууламж, далангийн дотор тал, усан орчны доторлогоо, хөрсний усны даралттай бүс

Ашиглах заавар:

  1. Сайтар сэгсэрч, холих хэрэгтэй
  2. Анкор ашиглан тарилга хийнэ:
    • Ус орж буй ан цав руу шахах үед хөөсөрч маш хурдан хатуурна
    • Байж болох бүхий л зай завсар руу бүтээгдэхүүн өөрөө маш хурдацтай тархаж бөглөдөг
  3. Хэрэглэхийн өмнө давирхайг (15°С) – (30°С) температурт багадаа 12 цаг байлгасны дараа хэрэглэнэ
  4. Инструмент цэвэрлэгээ:
    • Тарилгын дараа анкорыг тасдаж авна
    • Хатсан давирхайг зөвхөн механик аргааг арилгаж болно

Анхаарах зүйлс:

  • Усны нөлөөгөөр реакц явагддаг тул савны ам онгойлгосон нөхцөлд агаарын чийгтэй урвалд орж гадаргуу дээр нимгэн хальс үүсэж болзошгүй
  • Хуурай (10°С) – (30°С) орчинд хадгална
  • Савыг нээсний дараа хурдан хугацаанд хэрэглэнэ
  • Хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 6 сар

Зарцуулалт:

  • Хэрэглэх хэмжээг тухайн ан цав, дүүргэх зай эзлэхүүнээс хамаарч инженер тодорхойлно
payments Үнийн мэдээлэл
Төрөл Үнэ Үлдэгдэл
10 кг
750,200₮
Дэд дүн: 682,000₮ + НӨАТ (10%): 68,200₮
1309
image Зургууд
Ус тусгаарлагч чигжээс /HANSACRYL/
inventory_2 Бүтээгдэхүүний мэдээлэл
Нийт дүн
750,200
Дэд дүн: 682,000₮
НӨАТ (10%): + 68,200₮
category
Ангилал Материал
receipt_long
НӨАТ 10%

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦРООРОЙ

Танд шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй илгээх боломжтой