Орон сууц, оффисын барилга болон үйлдвэрлэлийн зориулалттай объектуудад хөргөлт, халаалт, агааржуулалтын иж бүрэн шийдлийг таны хэрэгцээнд нийцүүлэн санал болгож байна.
Үйлчилгээний чиглэлүүд
1. Зураг төсөл, зөвлөх үйлчилгээ
Барилгын агааржуулалтын системийг зөв төлөвлөх нь хамгийн чухал үе шат бөгөөд бид дараах үйлчилгээ үзүүлнэ:
- Инженерийн тооцоолол: Өрөөний эзлэхүүн, хүний ачаалал, дулаан алдагдалд үндэслэн агаар сэлгэлтийн хэмжээг тодорхойлно
- Системийн зураг төсөл: Агааржуулалтын хоолойн байрлал, сэнс, AHU төхөөрөмжүүдийн байршлыг AutoCAD болон Revit (BIM) дээр боловсруулна
- Эрчим хүчний аудит: Эрчим хүчний аудит: Одоогийн системийн үр ашигт ажиллагааг үнэлж, хэмнэлттэй шийдэл санал болгоно
2. Угсралт, суурилуулалтын үйлчилгээ
Төлөвлөсөн зураг төслийн дагуу агааржуулалтын системийг бүрэн угсарч, ашиглалтад бэлэн болгоно:
- Шугам хоолойн угсралт: Цайрдсан болон уян хоолойнуудыг холбох, дулаалга хийх
- Төхөөрөмж суурилуулах: Сэнс, шүүлтүүр, дулаан сэргээгч (Recuperator), AHU болон автоматжуулалтын системийг суурилуулах
- Сорох систем: Тусгай зориулалтын сорох сэнс суурилуулах, агаарын бохирдол болон үнэрийг үр дүнтэй арилгах шийдэл
3. Засвар үйлчилгээ ба Арчилгаа
Агааржуулалтын системийн хэвийн ажиллагааг хангах байнгын үйлчилгээ:
- Шүүлтүүр солих, цэвэрлэх: (3–6 сарын давтамжтай)
- Агаарын сувгийн цэвэрлэгээ: Тоос, бохирдол, бактери, мөөгөнцрийг тусгай төхөөрөмжөөр цэвэрлэх
- Гэмтэл оношилгоо: Сэнс, мотор, автоматжуулалт, мэдрэгчийн алдааг илрүүлж засварлах
4. Тохируулга, шалгалт хийх үйлчилгээ
Системийн бүрэн ажиллагааг баталгаажуулж, оновчтой тохиргоо хийнэ:
- Агаарын урсгалын хэмжилт: Анемометр ашиглан тэнцвэржүүлэлт хийх
- Агаарын чанарын шинжилгээ: CO₂, чийгшил болон тоосонцрын хэмжээг шалгах
- Системийн баланс тохируулга: Бүх өрөөний агаарын жигд хуваарилалтыг хангах
5. Тоног төхөөрөмжийн худалдаа
Агааржуулалтын системийн бүх төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг нийлүүлнэ:
- Сэнс, шүүлтүүр, диффузор, гриль, хаалт зэрэг сэлбэг хэрэгсэл
- Бэлэн агааржуулалтын иж бүрэн шийдлүүд
- Үйлдвэрлэлийн болон барилгын зориулалтын төхөөрөмжүүдийн нийлүүлэлт